Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.06.23/ хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.
Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний холбогдолтой хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарчмын зөрүүтэй 1, найруулгын 23 санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Ингээд Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5, найруулгын 21 саналаар санал хурааж дэмжив. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албаны тухай болон холбогдох бусадхуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай авто тээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсээд байгаа. Энэ хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчин бүрдүүлэх 4 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг Москва хотноо 2016 оны 3 дугаар сарын 29-өөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уг уулзалтаар гурван улсын төлөөлөгчид “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын авто замын тээврийн хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн хэлэлцэж тохирчээ.
“Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 20 зүйл, 3 хавсралттай бөгөөд энэхүү хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцааг уялдуулж хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд олон жил яригдаж ирсэн энэ асуудал өнөөдөр шийдэгдэж, Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр өнөөдөр энэ хэлэлцээрт Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын төлөөллүүд гарын үсэг зурах гэж байна. Энэ хэлэлцээрийн үр дүнд манай улсын ачаа тээвэр, бараа эргэлт болон экспорт, импортын хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай жолооч нар Ховдын Булганы хилийн боомтоор дамжин Казакстаны хил хүртэл ачаа тээвэрлэх боломж нээгдэх юм гэлээ.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжин хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
