АСЕМ-ын Бэлтгэл Ажлын алба, Сайн Дурынхны Штабаас санаачлан АСЕМ-ын “Сайн дурынхны өдөр”-ийг 6 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүрэгт байрлах Crocus Event Hall-д тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа олон улсын томоохон үйл явдал болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар бүртгүүлж, зохих сургалтуудад сууж бэлтгэгдсэн 800 орчим оюутан залуусыг танилцуулах, тэдний идэвх санаачилгыг алдаршуулах, АСЕМ-ын ажлын хэсгүүдэд албан ёсоор хүлээлгэн өгөхөд уг арга хэмжээний зорилго оршиж байв.
Энэ үеэр “АСЕМ-ын сайн дурынхан ярьж байна” “АСЕМ-ын сайн дурынхныг алдаршуулах ёслолын ажиллагаа”, “АСЕМ-ын сайн дурынхны үдэшлэг” гэсэн 3 цуврал арга хэмжээ болсон бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны зөвлөх М.Есөнмөнх, Ерөнхийлөгчийн ОНХБ-ын зөвлөх А.Ганбаатар нар лекц уншиж, нэр бүхий зочид төлөөлөгчид олон улсын томоохон арга хэмжээний зохион байгуулалтын туршлагаас хуваалцлаа.
2016 оны 3 дугаар сараас АСЕМ-ын сайн дурынхныг бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд Монголын хүүхдийн ордонд Сайн дурынхны штаб ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурын ажилтан бэлтгэх гурван шатны 36 цагийн сургалт явуулж, тэднийг шуурхай зохион байгуулахын тулд Чингис хааны үеийн цэргийн зохион байгуулалтаас сэдэвлэн “Тавьт”, “Аравт”-ын багт хуваарилан ахлагч нарыг томилж удирдлага, чиглэлээр хангаж ажиллаж байна.
АСЕМ-ын Сайн дурын албанд 22 их дээд сургуулиас 16-35 насны 1100 гаруй оюутан бүртгүүлснээс 140 гаруй нь Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болон Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын зохион байгуулалтад оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал юм. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд илүү их өгөөж авчирдаг төдийгүй тухайн хүний хувьд өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгож байдгаараа онцлогтой.
Манай улсад сайн дурынхны хөдөлгөөн үүсээд 25 жил болж байгаа бөгөөд АСЕМ-ын уулзалтын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага бүхий анхны сайн дурын томоохон баг бий болж үлдэх нь хамгийн том ололт юм гэж мэргэжилтнүүд уг арга хэмжээний үеэр онцоллоо.

НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
