Бие давхар болсон эсэхээ баттай мэдэхийн тулд яах ёстой вэ?

2016 оны 06-р сарын 25 өдөр, 14 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Жирэмсний эхний шинж тэмдэг илрэхээс өмнө мэдэх хамгийн баттай бөгөөд хурдан арга бол жирэмсний тест хийж үзэх явдал юм. Сарын тэмдэг ирэхгүй, шинж тэмдэг нь илэрч эхэлмэгц жирэмслэлийн тухай бодож эхэлдэг. Би жирэмсэн болсон байх учиргүй гээд асуудлаас бултах аргагүй. Зарим тохиолдолд нэг удаагийн бэлгийн хавьтлаар ч бие давхар болж болно. Тиймээс сарын тэмдэг ирэхийг хүлээлгүй тест хийж үзэх нь зөв.
Тестын тухайд.
Жирэмсний тест нь жирэмсэн үед зөвхөн үүсдэг (HCG) дааврыг илэрүүлдэг. Хэрэв тест эерэг байвал андуурал байх учиргүй. Харин сөрөг гарсан бол нэг бол жирэмсэн биш нэг бол арай эрт үзсэн буюу дааврын хэмжээ тестээр илэрүүлэх хэмжээнд хүрээгүй гэсэн үг.
Тест хир баттай вэ?
Худалдаалагдаж буй тестүүд бараг 100%-ийн үр дүнтэй буюу маш баталгаатай. Эерэг хариу гарч байгаа бол алдаатай байна гэж бараг л байхгүй. Сөрөг хариу гарсны дараа сарын тэмдэг ирээгүй байсаар байвал 1 долоо хоногийн дараа дахин үзэх нь зөв. Жирэмсний даавар тодорхой түвшинд хүрсний дараа тестээр илэрдэг. Энэ нь үр тогтсны дараа 10-12 дахь хоногоос эхэлдэг бөгөөд үүнээс хойш үзэхэд үр дүн нь ихэвчлэн баттай байна. Хэт эрт үзсэн эсвэл биед жирэмслэлийн даавар ялгараагүй тохиолдолд зөрүүтэй сөрөг хариу гарах магадлалтай.
Бие давхар болсон бол …
Төлөвлөсөн жирэмслэлийн үед хоол хүнсээ тохируулах, элдэвийн эм хэрэглэхээс зайлсхийх зэргээр анхаарлаа өндөрсгөх нь зөв.
Харин жирэмслэхээс зайлсхийж байгаа бол хамгаалалтгүй хавьтал эсвэл бэлгэвч урагдсан, жирэмслэлээс хамгаалах эмээ уухаа мартсан зэрэг үед үр тогтохоос сэргийлж хавьтлын дараа 72 цаг дотор уудаг дааврын бэлдмэл бий. Энэ нь манай улсад эмчийн жороор олгодог эм тул шаардлага гарсан тохиолдолд эмчээр бичүүлж аваарай. Гол нь энэ ийм төрлийн эмийг тогтмол хэрэглэж болохгүй мөн нэгэнт үр тогтсон бол нөлөөлдөггүй (өөрөөр хэлбэл жирэмслэл таслагдахгүй) учиртай.
Манайд байгаа тестүүд:
1. NOVA test ( Америк ) 1ш тэй . Үнэ: 500 ₮
2. One Step HCG Pregnancy Test (China) 1ш тэй . Үнэ: 250 ₮
Дээрхи тестээр үзэхдээ өглөөний шээснээс жижиг саванд хийж зургийн дагуу дүрж үзнэ.
3. One-step mid stream pregnancy test MSI. 1ш тэй . Үнэ: 2ооо ₮
Энэ тестээр үзэхдээ шээж байхдаа шээсний урсгалд 10 секунд бариад тагийг нь буцааж таглаад хавтгай гадаргуу дээр тавиад 5 минутын дараа үр дүнг нь үзнэ.
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх