Өнөөдөр Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбайд “Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй бичил бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар оролцож бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо. Дүүргийн зүгээс бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Үүнд “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн тус хөтөлбөрт хамрагдсан 179 иргэний төсөлд 190,2 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр шинээр 190 ажлын байр бий болсон байна. Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Капитал банкаар дамжуулан хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийг дэмжин ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн 600 сая төгрөгийн эх үүсвэрийг тус банкинд байршуулсан бөгөөд зээлд хамрагдах хүсэлт гаргасан 22 иргэнд 128 сая төгрөгийн зээл олгосноор шинээр 117 ажлын байр бий болсон байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж, 55 иргэнд 58,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 55 шинэ ажлын байрыг бий болгож чадсан байна.

“Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж байна
2016 оны 06-р сарын 25 өдөр, 23 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
