Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 28 өдөр, 09 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 28. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Билгийн тооллын 23. дэлгэрүүлэгч-26 од, цагаагчин могой, үхэх барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-21:55.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Равнай үйлдэх, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, зээл авах, мал адгуус муулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх