Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх 108 ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв”-ийг энэ оны нэгдүгээр сард Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд ийм өнөөдөр “Мишээл экспо”, “Драгон” төвд ажиллаж буй юм.
21 аймагт ийм төв байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Хэнтий аймгийн Чингис хотын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт энэ сарын 27-нд боллоо.
Тус арга хэмжээнд оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганболд,
Төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдэд учруулж буй хүнд суртал чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн” төвийг Улаанбаатарт гурван цэгт байгуулсан, Чингис хотод Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт өнөөдөр болж буйд баяртай байна гэж хэллээ.
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 141 дүгээр тогтоолоор тус төвийн үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, орон нутагт тус төвийг байгуулахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу одоогийн байдлаар Сэлэнгэ, Хэнтий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймагт үйл ажиллагаагаа эхлээд байгаа бөгөөд бусад аймагт хэрэгжилтийн шатандаа явж байгааг тэрээр тэмдэглэлээ.

Өнөөдөр төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, шинэ хандлага бий болж байна. Тус төвийг нээснээр иргэн төвтэй, нээлттэй төрийн үйлчилгээ бий болж иргэд мэдээллийг шуурхай авдаг болох төдийгүй албан хаагчдын ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил, эрсдэлийг бууруулах арга хэмжээ болж байгаа юм гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд онцлоод төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоо биелүүлж амжилттай ажиллахыг ерөөлөө.
Чингис хот дахь энэ төв өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс туршилтаар ажилласан бөгөөд энэ өдөр албан ёсны нээлтээ хийжээ.
Тус аймгийн “Эвт” худалдааны төвд байрлаж буй Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэл, статистикийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Архивын тасаг, Шуудан үйлчилгээний газар, Нотариат, Төрийн банк зэрэг 13 байгууллага 181 төрлийн үйлчилгээг өдөрт 250-300 иргэнд үзүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
