Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ.
Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж заасан байдаг. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны “Техникийн тооллого хийх журам”-ын нэгдүгээрт зүйлийн 1.2-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонгох аргаар 50 хүртэл хувийг сонгож, техникийн тооллого хийх тухай” тусгасан байдаг юм. Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байгаа аж.
Түүнээс гадна АН-ынхан санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг өөрт ашигтайгаар тохируулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархаж байна гэж хардаж буйгаа улс төрийн хүчнүүд нуусангүй. Тиймээс СЕХ-нд хандаж, хяналтын тооллогыг Сонгуулийн тухай хууль, СЕХ-оос гаргасан тогтоол шийдвэрийн дагуу 50 хүртэл хувьд нь явуулахыг улс төрийн нам, эвслүүд шаардаж байгаа юм.
Ч.Ган


Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
