Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 30 өдөр, 09 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 30. Пүрэв(Бархасвад) гараг / 2016.

-Билгийн тооллын 26. гоё хүүхэн-1 од, харагчин хонь, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:56-21:54.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай болно. Гэвч бич, тахиа, үхэр, хонь, луу, нохой жилтнээ цээртэй.
-Лам хүний сүлд гараг. Гахай, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, бэр авах, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, барилга барих, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, арилжаа хийхэд муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх