Г.Уянга МАН-д баяр хүргэж, захиас хэлэв

2016 оны 06-р сарын 30 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын гишүүн ТТЭНН-ын дарга Г.Уянга хэвлэлийн хурал зарлаж,Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр МАН –д үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэлээ. “Тусгаар тогтнол, Эв нэгдэл эвсэл сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Бид 26 жилийн дараа ард иргэдэд шинэ сонголт бий болгож 2 сарын өмнө ТТЭНЭ-ийг байгуулж энэ удпаагийн сонгуульд богино хугацаанд амжилттай оролцлоо” хэмээн Г.Уянга гишүүн онцоллоо. Түүний ярьснаар, сонгуулийн үр дүнгийн тухайд цаашид ялалт байгуулсан МАН-д хэд хэдэн үүрэг оногдож байна. Үүнд: 1. Оффшор данстануудтай хариуцлага тооцох, гадаадад хөрөнгөө нуусан хүмүүсийн мөнгийг Монголдоо оруулж ирэх 2. Албан тушаал зарж санхүү босгодог, төрийн албыг тэрбум тэрбумаар наймаалцаж төр бүрдүүлбэл өнгөрсөн хугацаан дах, гунигт байдал үргэлжилнэ 3. Эрдэнэтээ авч үлдэх чухал үүрэг оногдож байна. 4. Оюутолгойн гэрээг засаж сайжруулна гэж найдаж байна. 5. Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй чухал ажлыг хэрэгжүүлээсэй гэдгийг Г.Уянга гишүүн хүсэж байна гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх