Монгол Улсаас Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн домогт хөл бөмбөгч Зикотой уулзаж, Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарын урилгыг уламжиллаа. Зико урилгыг хүлээн авч ирэх есдүгээр сард Монголд айлчлах боломжоо илэрхийллээ. Алдарт хөл бөмбөгч маань өөрийн төрөлх Рио дэ Жанейро хотноо бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зориулан хөл бөмбөгийн төв ажиллуулдаг бөгөөд уулзалтын үеэр түүний нэрэмжит хүүхдийн болон мэргэжлийн хөл бөмбөгийн клуб Монголд байгуулах буюу аль нэг клубийг түүний нэрэмжит болгох талаар санал солилцлоо. Энэ талаар “Зико сан”, Монголын Хөл бөмбөгийн холбоо хооронд яриа хэлэлцээ явуулж буй бөгөөд Зиког Монголд айлчлах үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохироод байна. Элчин сайдын яамнаас санаачлан эхлүүлсэн уг ажил Зикогоор дамжуулж Бразилийн хөл бөмбөгийн арвин их туршлага, багийн тоглолт, техник, соёлыг эх орондоо нэвтрүүлэх цаашид дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх зорилготой. Монголд байгуулагдахаар яригдаж буй Зикогийн нэрэмжит клубт бразил дасгалжуулагчид ажиллах бөгөөд олон улсын стандартын дагуу хүүхэд, залуучуудыг бэлтгэх юм.
Зиког Бразилийн хөл бөмбөгийн домогт Пелетэй эн тэнцүү зүйрлэж, “цагаан Пеле” хэмээн нэрийддэг. Тэрбээр Бразилийн Хөл бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гоцлон 71 удаагийн тоглолтод 48 удаа гоол оруулсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ шигшээ багийнхаа түүхэнд 4 дүгээрт жагсдаг аж. 1978, 1982, 1986 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай тоглож алдар хүндээ олсон тэрбээр зодог тайлж, 2004 оны Ази тив, 2006 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг дасгалжуулан бэлтгэж байжээ.
Бразилийн домогт хөл бөмбөгч Зико Монголд ирнэ
2016 оны 07-р сарын 01 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
