АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг “Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” 7 дугаар сарын 7, 8 -нд Улаанбаатар хотноо болно. Уулзалтын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицууулалтын газрын зөвлөх Б.Одонжил, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нар “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар мэдээлэл өглөө.
“Ази-европын цахим харилцаа” сэдвийн дор зохиогдох энэхүү уулзалтад Ази-Европын 20 гаруй орны нөлөө бүхий 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм. Тухайлбал Английн ВВС–ийн “World 2020” төслийн тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн “Португал Импренто Ассоциац”-ийн ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн “Мондэйл Ньюс”-ын Ерөнхий редактор Жэй Горис, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас ерөнхий редакторууд, ахлах редаторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч зэрэг 30 орчим төлөөлөгч оролцоно.
Уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, Ази Европын Сан, Германы Конрад Аденоур Стифтунг Хэвлэлийн газраас дэмжлэг үзүүлж байна. Энэ удаагийн уулзалт оролцогчдын тоо, цар хүрээгээрээ өмнөх хурлуудын түвшинд зохиогдох төлөвтэй байгаа бөгөөд Ази-Европ хоёр тивийг ойртуулан, ялангуяа сэтгүүл зүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх төдийгүй Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид дүгнэж байна.
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
