Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөхөөр болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа бичихдээ “Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ. Энэ алдарт үг бол Монголын зохиолчдын орь хүслийн уриа үг юм. Тийм ээ, өнөөдрийн монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээнд явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа монголчууд маань, мөн монголч эрдэмтэд хүртэл уншиж , орчуулан гаргах санал хүсэлт тавьсан билээ. Өнөөдөр миний ном “VAJRA” буюу “Очир” хэмээх нэртэйгээр Америкийн “AMAZON”–ны “Kindle Scout”-аас зөвшөөрөгдөж, номын талбарт өрсөлдөхөөр гарч ирлээ” гэжээ. Уг номыг дэлхийн тавцанд дэмжих санал авалт долдугаар сарын 2-ны 12:00 цагт эхэлж, наймдугаар сарын 1-ний 12:00 цагт өндөрлөнө. /Америкийн цагаар интернетэд нээгдэж, дэлхийн уншигчдын саналыг авах болно./ Монголчууд аа! Монголынхоо утга зохиолыг дэлхийн тавцанд дэмжээрэй. Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагаа дэмжиж, бүтээлд нь саналаа өгнө гэдэгт итгэж байна. “Алдарт яруу найрагч Б.Явуухулангийн захиасаар “Очир эрхшээгч” роман маань дэлхийн дэвжээ рүү тэмүүллээ. Номын цагаан буян танд болоод таны гэр бүлд хурах болтугай!” хэмээн Б.Батрэгзэдмаа монголчууддаа хандан бичсэн байна. Монголынхоо утга зохиолыг дэлхийн тавцанд дэмжих хүсэлтэй хүн бүхэн https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW хаягаар нэвтрэн саналаа заавал өгөөрэй.
Зохиолч Б.Батрэгзэдмааг дэлхийн тавцанд дэмжээрэй
2016 оны 07-р сарын 04 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
