УИХ-ын сонгуулийн 9-р тойрог сонгууль эхэлэхээс дуустал олон нийтийн анхаарлын төвд байсаар байх бололтой. Учир нь тус тойрогт бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн Х. Баттулга дахин нэр дэвшсэн бөгөөд гурван ч удаа “босоо” сонгогдсон түүнтэй энэ удаагийн сонгуульд ялалт ялагдлын аль алиныг нь авчирч мэдэхээр хүчтэй өрсөлдөгч таарсан юм. Гэвч сонгуулийн нэгдсэн дүн гарахад тэрбээр ялагдаж, энэ ялагдсан байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй яваа бололтой. Тэрбээр ялагдсан шалтгаанаа Улаанбаатар хотоос шилжин ирж саналаа өгөгсөд буюу “царцааны нүүдэл”-ээс боллоо хэмээн хэвлэл мэдэээллээр тайлбарлан шүүхэд хүртэл хандаад байна.
Гэтэл бодит байдал дээрээ өнөөх “царцаанууд” нь хаана шилжиж ирээд, хэнийг нь ялуулаад байсныг баримттайгаар өгүүлье.
УИХ-ын 9-р тойрогт 1908 хүн саналаа өгөхөөр сонгогчийн шилжүүлгээ хийлгэж нэрсийн жагсаалтанд 06 сарын 19-ны дотор багтаж бүртгүүлжээ. Хуулиараа тэд зөвхөн УИХ-д нэр дэвшигчийн төлөө л саналаа өгнө. Харин үндсэн жагсаалтанд байгаа орон нутгийн иргэд УИХ болоод аймгийн ИТХ-д нэр дэвшигч нарт саналаа өгөхөөр хуульчилагдсан.
Эрхэм нэр дэвшигч Х.Баттулгын хувьд эдгээр “царцаануудыг” өрсөлдөгч нь авчирснаас болж ялагдсан гэж үзэн энэ бол хонгор нутгийнхны сонголт биш гэсэн юм.
Тэгвэл 1908 сонгогч хаана шилжин ирээд, тэнд хэн нь ялж, хэн нь ялагдсаныг хамтдаа харцгаая.
| Сонгуулийн хэсгийн
хороо |
Саналаа өгөхөөр шилжин ирэгчдийн тоо | Хэн ялав? |
| Баянхонгор сумын 3-р баг | 422 | Х.Баттулга 75 хүний саналаар |
| Баянхонгор сумын 5-р баг | 397 | Х.Баттулга 17 хүний саналаар |
| Баянхонгор сумын 6-р баг | 342 | Л.Элдэв-Очир 55 хүний саналаар |
| Эрдэнэцогт сум | 141 | Х.Баттулга 62 хүний саналаар |
| Галуут сум | 371 | Нутгийн иргэд шилжин ирэгсдийн саналыг өгүүлсэнгүй. |
| Баян-Овоо сум | 186 | Л.Элдэв-очир 23 хүний саналаар |
| Заг сум | 5 | Х.Баттулга 6 хүний саналаар |
| Жаргалант сум | 35 | Х.Баттулга 44 хүний саналаар |
Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд өнөөх “царцаа”-нууд гэж нэрлээд байгаа шилжин ирж саналаа өгсөн хэсгийн хороод бүр дээр шахуу ялалт байгуулсан байх юм. Харин нутгйн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, саналаа өгч чадаагүй буцсан Галуут сум, өрсөлдөгчийнх нь төрсөн нутаг болох Гурванбулаг суманд “навсайтал” тавиулжээ. Сонгуулийн нэгдсэн дүнгээс харахад хонгор нутгийн иргэд ч тэр их “царцааны нүүдэл”-ийг дарах гэж ямар их зүтгэл гаргасан нь ч тодорхой байна.
Шилжин ирэгсэд аймгийн ИТХ-д санал өгөх боломжгүй, зөвхөн орон нутгийн иргэд саналаа өгөх учиртай хуулийн дагуу УИХ-ын 9-р тойргоос аймгийн ИТХ-д 14 хүн сонгогдохоос 9 нь Монгол Ардын Намаас байгаа нь иргэдийн итгэл хаашаа зүглэснийг ч давхар харж болно. Бодит байдал ийм л байна.
Наадам болох гэж байна, элдэв бослого хөдөлгөөн, шүүх энээ тэрээ гэлгүйгээр тахимаа өгчих ухаан тамирчин хүнд баймаарсан.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
