Албан тушаалтнуудын өндөр цалингаас буцаан төрийн санд татаж эхэллээ

2016 оны 07-р сарын 04 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Иранд хэт өндөр цалин хөлс авдаг албан тушаалтнуудад олгосон мөнгийг төрийн санд буцаан хурааж авах кампанит ажил ид өрнөж байгаа талаар ТАСС агентлаг уламжилжээ. Энэ тухай тус улсын шүүх засаглалын төлөөлөгч Мохсени Эжжеи мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, тус улсын Үндэсний хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан дөрвөн хүн 1 тэрбум туман (285 мянган доллар)-ыг улсад буцаан төлжээ.

Тус зөвлөлд байсан тав дахь хүн гадаадад яваа учир түүнийг эх орондоо ирүүт хууль бусаар авсан мөнгийг нь буцаан төлүүлэх аж. М.Эжжеи “Төрийн албан тушаалтнуудад үндэслэлгүйгээр хэт өндөр цалин, шагнал урамшуулал олгодог байдлыг эцэс болгохын тулд Ираны хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалынхан эрс шийдвэртэй тэмцэнэ” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх