Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 956 золбин нохой устгажээ

2016 оны 07-р сарын 05 өдөр, 09 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 2016 оны 06 дугаар сарын  27-оос 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийт 92 санал, гомдол ирсэн бөгөөд шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2075 машинаар 20681.9тонн хог хаягдал тээвэрлэж, устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 956 золбин нохой булж устгасан бөгөөд нийслэлийн Тээврийн газраас том оврын 5216 автобус, туслах шугамын автобус 415 тус тус гарч ажиллажээ. Ногоон байгууламжийн хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 40 ширхэг голтбор мод, Чингисийн өргөн чөлөөнд 2800 ширхэг, Соёлын төв өргөөнд 4000 ширхэг цэцэг тарьсан байна.

Тасганы овооны голын зурвас, Чингисийн өргөн чөлөө, Их монголын гудамж, Нисэхийн тойргын төгөл,  Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, 7-н буудал, Хонхтой цэцэрлэг, нарны замын нийт 24300 ам метр талбайг зүлэгжүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх