Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг нэмж бүртгэхгүй

2016 оны 07-р сарын 05 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 8, 9, 10-ны өдөр бүртгэх юм байна. Үндэсний бөхийн барилдааны бүртгэл дээрх өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжлэх юм. Бүртгэлд хамрагдах бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ хэмээн заажээ. Мөн зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй юм байна. Тэгвэл улсын баяр наадмын өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 7-р сарын 8,9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх