АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуус чуулсан АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо эхлэх юм. Үүнтэй холбогдуулан тус чуулганы зохион байгуулагч Гадаад хэргийн яам, Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын Чуулган нь энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлсэн байна. Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдаж байгаа талаар Монголын Залуучуудын Холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул, Ази-Европын сангийн Боловсролын газрын захирал Леони Нагараяан нар мэдээллээ.
Чуулганд оролцогч гадаадын оюутан, залуучуудын дийлэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуучууд бүртгүүлснээс зөвхөн 100 нь шилдгээр тодорч чуулганд оролцох эрхээ олж авсан байна. Эдгээр төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн Монголд ирэх юм байна.
4 өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан дүгнэлтийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад хүргүүлэх аж. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс 51 орны төлөөлөгч залуучуудад зориулж өөрийн орны соёл, зан заншил, Монгол залуусын орчин үеийн амьдралын хэв маягтай танилцах боломжийг бүрдүүлсэн сонирхолтой хөтөлбөрийг бэлдсэн байна. Тухайлбал, Цонжин болдог руу Чингис Хааны хөшөө дурсгалтай танилцах, наадмын нээлтийн параданд оролцох зэрэг хөтөлбөрүүд багтжээ.
АСЕМ-ын Залуучуудын Чуулганы нээлт 2016. 07. 07-ны 09 цагт Улаанбаатар чуулгад болох ба энэхүү түүхэн арга хэмжээнд олон залуусыг хамруулах зорилгоор чуулганы нээлтэнд оролцох залуучуудыг өнгөрөгч даваа гарагаас эхлэн нээлттэй бүртгэж байгаа юм байна. Бүртгүүлэхийн тулд өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа division@myf.mn хаягаар ирүүлэхэд болох аж.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
