Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч амжилт хүсэв

2016 оны 07-р сарын 05 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдод алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барьж хууль тогтоох байгууллагыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт ерөөж, иргэд сонгогчдын итгэлийг даан ажиллахыг хүссэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх