Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд:
- Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчилнэ.
- Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
- Хүй долоон худаг руу 07 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос их багтаамжийн 20 автобус, мөн 07 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” 5 цэгээс тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ.
- 07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
- Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
