АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 7 дугаар сарын 5-нд ГХЯ-нд болж дэд ажлын хэсгүүдийн ажлын тайлан, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанд “Хэвлэлийн төв”-ийн дотоод сүлжээ, дуу дүрсний кабель шугам, тоног төхөөрөмж суурилуулах болон интернетийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, гадаад дотоод сурталчилгаа, бүртгэл мэдээллийн ажилтнууд оролцож ажлын явц, нэн шаардлагатай шийдвэрлүүлэх асуудлуудаа танилцууллаа.
Одоогоор АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар гадаад, дотоодын 792 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлээд байгаагийн 123 нь дотоодын сэтгүүлч байна. Дотоодын сэтгүүлчдийн бүртгэл дууссан, харин гадаадын сэтгүүлчдийн хувьд АСЕМ-ын гишүүн орны сэтгүүлчид 7 дугаар сарын 8 хүртэл бүртгүүлж болох аж.
Дээд түвшний уулзалтын үеэр “Шангри-Ла” цогцолборт нэг ээлжиндээ 450 сэтгүүлч ажиллах боломж бүхий “Хэвлэлийн төв” ажиллуулахаар засвар тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. “Хэвлэлийн төв”-өөс гадаад дотоодын телевизүүд шууд дамжуулалт хийхээс гадна сэтгүүлчид редакцитайгаа холбогдож мэдээ сурвалжлагаа дамжуулах техник тоног төхөөрөмж болон бусад нөхцлөөр хангахаар ажиллаж байгаа юм. Гадаадын сэтгүүлчдэд шуурхай ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор олон улсын ярианы эрх бүхий 130 орчим телефон утас суурилуулах бөгөөд ярианы эрх, тарифын хөнгөлөлтийн талаар Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэхээр тогтлоо.
АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдийн үүрэгт ажлуудын явц 80-100 хувьтай байгаа ба туслан гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан хугацаандаа хариуцаж авсан ажлуудаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
