МАН-ын VI Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэхүү Бага хурлаар гурван асуудал хэлэлцэхээр тогтсон байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар улс төрийн илтгэл тавих, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулж, санал хураах, намын дотоод асуудал багтаж байгаа юм. МАН-ын VI Бага хурлыг УИХ-ын гишүүн, Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажилласан юм. Энэ удаагийн Бага хурал 60 гаруй хувийн ирцтэй байгаа юм. МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Бид УИХ-д нэр дэвших хүмүүсээ сайтар судалж, намын Бага хурлаар ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймаг, нийслэлийн сонгуулийн штабаас ирүүлсэн санал гомдлыг шуурхай шийдэж, хариу өгч байсан. Түүнчлэн Сонгуулийн тухай хууль, СЕХ-ноос гаргасан дүрэм, журмыг нарийвчлан судалж, онцгойлон анхаарах зүйл заалтуудыг тайлбарлах, шат шатны намын байгууллагад сонгуульд нэр дэвшигчдэд сургалт зохион байгуулсан. Иргэд сонгогчид маань манай намаас нэн түрүүнд эдийн засгийн хямралыг даван туулах, нийгмийн сайн сайхан байдлыг дахин сэргээхийг хүсэн хүлээж байгаа билээ. Манай нам хариуцлагатай, тогтвортой, мэргэшлийн Засгийн газартай байж эдийн засгийн хямралыг даван туулж, хүн амын амьжиргааг сайжруулах бодлогыг амалсан. Үүнийгээ ч ажил хэрэг болгох болно. Энэ бол МАН сонгогч түмний хамтын хүсэл, хамтын зорилго байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монголын ард түмэн МАН-д онцгой итгэл хүлээлгэн үнэмлэхүй ялалтад хүргэсэн нь ард түмэн засаглалын хямралыг зогсоож, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын сануулга гэж ойлгож байна” гэсэн юм. Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд Удирдах зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлснийг Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар нэр дэвшсэн ч С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэрээ татсан байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай холбоотойгоор танхимаас цөөн тооны гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тэдний олонхи нь дэмжсэн бөгөөд Ж.Эрдэнэбатад мэргэжлийн Засгийн газар байгуулах ард түмний итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэдгийг сануулж байлаа. МАН-ын VI Бага хурал одоогийн байдлаар түр завсарласан байна.






Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
