Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 07-р сарын 07 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 сарын 7. Пүрэв(Бархасвад) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 3. үнэг-8 од, цагаан бар, үл зохилдох барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр. Бага халуун-00:30.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-21:52.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. сарын цээр өдөр болой.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Замд гарах, гэр бүрэх, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, барилгын суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтахад муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх