Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болоод байна. Энэ тухай болон хурлын бэлтгэл ажил, бусад айлчлалуудын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр ГХЯ-ны “Мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаа тул энэ удаагийн уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” гэсэн сэдвээр зохион байгуулах юм.
Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан бөгөөд энэ сарын 12-ноос эхний зочид ирэх юм. Энэ удаагийн чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэйгөөр оролцох юм. Тухайлбал Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссийн Ерөнхийлөгч Ж.К.Юнкер, Европын Гадаад харилцааны албаны Дээд төлөөлөгч Ф.Могерини нар хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Мөн дээд түвшний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нар зэрэг 4-5 улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө есөн дагалдах хурал болохоор төлөвлөгдсөний тав дахь хурал нь амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Улаанбаатар хотноо 7 сарын 4-нд эхэлсэн “Ази-Европын Түмний чуулган”-д 500 гаруй төлөөлөгч оролцсоны дотор гадаадаас 50 гаруй улсын 214 хүн ирж оролцсон юм. Түүнчлэн 7 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд болох Залуучуудын чуулганд Монголын талаас шилдэг 50 залуу, гаднаас 51 орны шилдэг 100 залуу оролцоно. Мөн дөрөв дэх засаглал гэгддэг Сэтгүүлчид редакторуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн солигдож байгаа, харин төр залгамж чанараа хадгалж ажиллах ёстойг сайд Л.Пүрэвсүрэн дурдаж, ГХЯ, ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба энэ ажлыг цалгардуулахгүй АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад бүх хүчээ чиглүүлэх болохыг онцлов.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
