Амазоны номын ертөнцөд “Очир эрхшээгч” Монгол роман уншигчдын санал асуулганд явж байна

2016 оны 07-р сарын 07 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр Монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээ рүү явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа Монголчууд маань, мөн Монголч эрдэмтэд хүртэл уншиж , орчуулан гаргах санал хүсэлт тавьж, ном маань “VAJRA the key holder to the universe ” хэмээх нэртэйгээр Америкийн AMAZON –ны Kindle Scout – ын номын санал асуулганд оролцож байна.
Очир эрхшээгч роман маань “Монголчууд” нэгэнтээ дэлхийг эрхшээж, Мөнх тэнгэрийн ясу ёсоор хүн төрөлхтөнийг засаглаж, Эзэнт Их гүрнийг байгуулан улмаар “Бурханы номт орон” болж ариусал гэгээрэлийн замыг бүтээн явсны түүхийг гэрчилэх бөгөөд өндөр төрөлхийт Монгол хүмүүс орон энэ газраас гэгээрлийн их хүчийг олж, мөнхүү олон богд дээдэс, хутагт, хувилгаан гэгээнтэнгүүд төрсний гайхамшигаас өгүүлэхийг хичээсэн билээ. “Очир эрхшээгч” романаараа дорны гүн ухаан, дээдийн номын гүн увьдас хийгээд Мэргэд гарсан манай Монгол “Номт орон” -ы нууц хүч чадал, ариун ангид оршихуйн мөн чанарыг утга зохиолоороо нээн илрүүлэхийг хүссэн юм. Энэ ном , энэ түүх өдгөө дэлхийд дахин тодроосой хэмээн бичгийн хүмүүн би бээр хүсэн мөрөөддөг билээ. Монголчууд маань “Очир эрхшээгч” номонд маань уншигчдын саналаа өгнө гэдэгт итгэж байна.
Монголын утга зохиолын үйлс дэлгэрэх болтугай!

Номыг маань дэмжиж уншигчдын санал өгөхийг хүсвэл доорхи линкээр ороорой.
https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW

nom
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх