Барселона багийн тоглогч, 29 настай Л.Месси болон түүний төрсөн эцэг Хорхе нарыг татвараас зайлсхийсэн хэргээр тус бүрт нь 21 сар хорих ял, мөнгөн торгуулиар торгох шийдвэрийг Испани улсын шүүхээс гарсан байна. Шүүхээс тэднийг гэрэл зургийг нь эзэмших эрхээс олсон орлогоо Белиз, Уругвайн оффшор бүсүүдэд нууж байсанд ийнхүү буруутгасан байна
.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэднийг энэ удаад шоронд суулгахгүй бөгөөд тус улсын хуульд заасанчлан тэнсэн харгалзах ял оноож магадгүй гэнэ.Харин Мессигийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Испанийн дээд шүүхэд давж заалдахаар болсон тухайгаа мэдэгджээ.
