Их хотыг ундаалж буй хатан Туул гол минь жилээс жилд багасаад л байгаа. Хавар болохтой зэрэгцээд л Туул гол тасарлаа,загас жараахай нь үхэж байна гээд л сэтгэл өвтгөсөн мэдээ сонсдоно. Зуны дэлгэр цаг ирэхэд хотын хүн бүр Туулын эргийг бараадан сэрүүцнэ. Нийслэлийнхнийг ундаалдаг Туул голд олон жилийн өмнөөс ширгэж хатах аюул тулгарч буй. Өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрхийг өгсөөд Туулын хөвөөн дээр жаахан тухлах санаатай гарвал хүн,машин багшран байв. Тэнд хөл тавих зай тун ч бага байлаа. Яаж ийж байгаад амрах бяцхан зай олсон юм. Туул гол хүмүүсийн амарч тухалдаг гол цэг болжээ. Хүн болгон л амрах гэж очсон болохоор идэж уух юмны элбэг дэлбэг гэдэг ч янзтай. Өдөржин идэж уусан усанд орсон хүмүүс орой хэрд өндөрлөхөд тэнд архи шил,ундааны сав,пивоны лааз гялгар уут гээд эрээлжилсэн хог хөглөрөн үлдэх нь гунигтай. Амрагчдын зарим нь хог хаягдлаа машиндаа ачаад явчихаж байгаа нь сайн хэрэг. Хог новшоо тэндээ орхиод явчихдаг хүмүүсийн араас хичнээн хашгираад нэмэргүй. Ийм дүр зураг хаа сайгүй. Хүмүүсийн олонхи нь бидний хаясан хогийг ТҮК-ийнхэн цэвэрлэх ёстой гээд бөөгнүүлсэн болоод орхичихдог юм байна. Хүн болгоны хогийг түүгээд явахад ТҮК-ийнхний хүч хүрэх үү. Хүч нь хүрээд очлоо гэхэд хог цаас хуванцар сав гол руу хийсээд орчихно. Хавар болмогц оюутнууд,сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан Туул голын орчмыг цэмбийтэл цэвэрлэдэг. Гэтэл зугаалагчид,амрагчид хайр найргүй хогоор булах юм. Бид хэн ч бай Улаанбаатарын иргэд. Идсэн уусныхаа үлдэгдэл хогийг дор бүрнээ цэвэрлээд аваад явчихвал Туул гол минь уйлан гомдохгүй биз дээ. Хэдхэн хоногийн дараа наадам болно. Хүн болгон Туул голыг зорино. Жилийн жилд баяр наадмын дараа Туул гол ямар болдгийг телевизээр бишгүй харуулдаг. Нүд халтирам дүр зураг. Энэ жилээс эхлээд хогоо хөглөрүүлж орхихоо больё,нийслэлчүүд ээ.
Н.Яруухан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
