Энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулж буй дагалдах есөн хурлуудын нэг “АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдрөөс эхэлж байна.
Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ASEF буюу Ази, Европын сан, хамтран зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад хэргийн яам ажиллаж байгаа аж.
Чуулганыг Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээсэн бөгөөд тэрээр “Энд хуран цуглаад буй залуус дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлж, шинэлэг шийдэл гаргах нь бидэнд асар их үнэ цэнэтэй” хэмээн онцлов. Мөн чуулганд оролцогч залууст Мөн Ази- Европын сангийн гүйцэтгэх захирал, Элчин сайд Занг Ван, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
АСЕМ-ын Залуучуудын чуулганы зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат МЗХ –ны гадаад харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжин тэлж байгааг онцлоод “Энэ удаагийн Асем залуучуудын чуулган нь олон улсын залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өндөр ач холбогдолтой, бодитой ахиц авчирах нь дамжиггүй. Монголын залуучууд 50 орны залуучуудтай танилцан туршлага солилцох сайхан боломж нээгдэж байна” гэв.
Энэхүү чуулганд оролцогч гадаад оюутан, залуусын ихэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс шилдэг 100 залуу шалгарсан байна. Харин Монголын талаас бүртгүүлсэн 300 гаруй залуусаас шалгарсан 50 төлөөлөгч нь ийнхүү оролцож байгаа аж. Төлөөлөгч залуучуудын хувьд улс орон бүрт тулгамдсан асуудал байгаа, энэ чуулганд оролцсоноор эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой алхам болно гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлж байлаа.
Чуулган маргааш АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг хэлэлцсэн салбар хуралдаануудаар үргэлжилнэ.




Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
