Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бороо хуртай байх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар оролцсон юм.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 10 хүртэл ихэнх нутгаар 32-39 градус хүрч халах бөгөөд долоодугаар сарын 8, 9-нд нутгийн зүүн хагаст 35-40 градус хүрч, их халуун үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Харин Үндэсний их баяр наадмын үеэр нар хур тэгширсэн сайхан өдрүүд болно. Гэхдээ долоодугаар сарын 13-наас цаг агаар өмнөх өдрүүдээс сэрүүсэн, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Ийнхүү хэт халалтын дараагаар сэрүүсэх нь үер усны болон мөндөр, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох магадлалтай гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар усанд осолдсон гэх дуудлага 32 удаа гарч 39 хүн (хүүхэд-13, насанд хүрэгсэд-26) амь насаа алдсан бол өнгөрсөн хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Завхан аймагт иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас 3 хүн гол усанд осолдож амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Одоогийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн нуур үерлэсэн. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эхтэй Ховд, Буянт, Завхан, Байдраг, Идэр, Эг, Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Туул Тэрэлж зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-97 см-ээр нэмэгдсэн байна.
Мөн Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа тул ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг ОБЕГ-аас сануулж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
