Сүүлийн хэдэн жил наадмын тасалбар авах гэж тамаа цайдаг боллоо. Наадам үзэх гэсэн хүмүүс олширсон уу, эсвэл хзн бүр цэнгэлдэхэд орохыг хүссэн үү, халуунд хөлсөө цувуулан тасалбарт дугаарладаг моод дэлгэрэв. Тасалбар түгээдэг Монгол бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассын гадаа хэдэн зуун хүн хоёр шөнө хоносон дуулдана. Тэдний олонхи нь төрийн наадмынхаа нээлтийг үзэх чинхүү хүсэлтэй гэнэ. Хоёр тасалбар авахын тулд хонон өнжин дугаарлана гэдэг хэцүүеэ. Жилийн жилд ийм л байх юм. Энийг өөрчлөх арга байна уу. Техник технологи хөгжсөн өнөө цагт цахимаар борлуулчихаж болдоггүй юм уу. Гучин хэдэн градусын халуунд хэдэн цаг зогсоно гэдэг бэрх ээ бэрх. 1990-ээд оны эхээр архины оочер гэж аюултай юм байж билээ. Энэ тасалбарын оочер тэрнээс дээрдэх юм алга. Хөлсөө арчаад л зүтгээд байдаг, хажуугаар хүн орчихвий гээд бие биеэ дэрлэн зогсоно. Хэн нэгэн хажуугаар зүтгэвэл өчиггүй түлхэнэ. Тэнд ажиллаж байгаа цагдаа нар ч ядарч байгаа нь илт. Халуунд уурласан,бухимдсан хүмүүс хоорондоо муудалцахыг тэд зохицуулж байна. Оочер дайрах гэсэн хэнд ч цагдаа нар боломж олгохгүй. Тасалбарт дугаарлагчдын дунд ашиг хонжоо хайгчид ч цөөнгүй байгааг хүмүүс ярьж байна. Гэр бүл ах дүүсээрээ нийлж байгаад олон тасалбар аваад цааш дамладаг аж. Өнгөрсөн жил шагийн тасалбар 150 мянгад хүрсэн гэсэн. Энэ жил хэд хүрэхийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй байна. Жирэмсэн бүсгүй, хүүхдээ тэвэрсэн залуухан гэр бүл,өндөр настнууд тэнд зөндөө. Тасалбарт дугаарлаж байсан өвөө даралт нь ихсэж ухаан алдаж унасан. Наранд ядарсан хүүхдүүд уйлж орилсон гээд зовлон их байгаа аж. Ёстой л амь наана,там цаана гэдэг энд болж байна. Ард түмнээ ингэж үйлийг нь үзэх ямар хэрэг байна даа,эрхэм дарга нар аа. Тасалбар борлуулах шилдэг арга болвсруулах тендер зарлаж яагаад болохгүй гэж. .
Н.Дөл
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
