Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
УИХ-д олонхи болсон МАН Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулж байна.
Жаргалтулгын Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.
Тэрбээр 1974 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Удирдлагын академи болон ХААИС төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Жаргалтулгын Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхий сайдын албанд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, эх орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачлагатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт би итгэж байна.
Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэв.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 97,1 хувийн саналаар Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
