Нийслэл Улаанбаатар хотод “Ази-Европын парламентийн дээд түвшний 11 дүгээр уулзалт” зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай А/584 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар 2016 оны 7 сарын 14-17-ны өдрийн хооронд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт хийлээ. Мөн “Ази-Европын парламентийн дээд түвшний “11 дүгээр уулзалт” зохион байгуулагдах өдрүүд буюу 2016 оны 07 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд НИТХ- аас баталсан хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж Богд уулын арын замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Тодруулбал, 7 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн, 07 дугаар сарын 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Түүнлчэн 2016 оны 7 дугаар сарын 08-17-ны өдрийн хооронд хязгаарлалт тогтоосон гудамж замуудад /зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам/ хүнд даацын ачааны /10 тонноос дээш/ автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлажээ.




Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
