Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн зарим дипломатчдад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээн Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнав.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Энхбат нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор,Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын зөвлөх Б.Одонжил, Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор шагнасан юм.
Цол, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр гардуулан өгөв.






Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
