Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгох тухай зарлиг гаргасан билээ.
Уг зарлигийн дагуу өнөөдөр Ш.Уламбаярт Улсын харцага, Ц.Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олголоо.
Цол, тэмдгийг гардуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил гэсэн олон тэгш ой давхацсан Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шударга ёсыг сэргээж та бүхэнд бөхийн цол нөхөн олгож байгаад баяр хүргэе.
Монголын үндэсний баяр наадамд эрийн гурван наадам, түүний дотор үндэсний бөх салшгүй нэг хэсэг болж явдаг. Спортод зарим тохиолдолд буруу зөрүү зүйл гардаг нь нууц биш. Монгол бөхийн дэг жаяг, жудаг, ариун байх ёстой.
Та хоёр бусдад үлгэр дуурайл болж, Монгол бөхийн нэрийг сайнаар дуудуулж Монголын ард түмний бахархал болж яваарай гэж ерөөе” гэлээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
