Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.
Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Төв цэнгэлдэх хүрээлэн дэх асарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зочилж, ярилцлага өглөө.

Үндэсний их баяр наадам төрт ёсныхоо бүхий л уламжлалыг агуулсан түүхэн сайхан нээлтээр эхэллээ. Туурга тусгаар улсын эзэд нийт монголчууддаа болон хилийн чанадад амьдарч буй монголчууддаа Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, тэртээ 95 жилийн өмнө би Монгол хүн, би Монгол Улсын иргэн гэж хэлэх бололцоог олгосон ахмад партизан, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Мөн тэрээр Ерөнхий сайдын хувиар анх удаа баяр наадамдаа оролцож байна. Ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх нь төр засгийн үүрэг. Удахгүй Засгийн газраа эмхлэн байгуулаад ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.








Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
