АСЕМ-ын үеэр Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2016 оны 07-р сарын 13 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,Спортын Сайд С.Ламбаа ЭМС Яам дээр Улсын төв эмнэлгүүдийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж чиглэл өглөө.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын үеэр Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар орон даяар ажиллахаар бэлтгэлээ бүрэн хангаад байна.

  Үндэсний баяр наадмын үеэр олон хоног амрахтай холбогдуулан иргэд гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах, санамсар болгоомжгүйн улмаас гол усанд осолдон амь насаа алдах  мөн эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг дагуулдаг.Мөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үер Эрүүл  мэндийн салбар, Онцгой байдлын алба, Цагдаа нартай хамтарч постуудаар түргэн тусламжийн тэрэг болон бусад мэргэжилтнүүдийг тогтон цэгүүдэд ажиллаж нийтийн эрүүл мэнд болоод бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэн тусламж үзүүлж ажиллах болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх