Монголын Залуучуудын Холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлал 23 дах жилдээ үргэлжилж , энэ жилийн хамгийн залуу начнаар “Аврагч” спорт хороо, “Бүрэн дуулга” ХХК-ий бөх Доржийн Анар тодорлоо. Тэрээр 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 24 настай, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат бөх юм.
Түүнд Бартаат замын хаан HUMMER клубын захирал, залуу уяач Т. Болор-Эрдэнийн уяаны саарал зүсмийн хурдан удмын даагыг УИХ-ын гишүүн, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Н. Цэрэнбат, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү нар гардуулан өглөө.
МЗХ-оос хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг энэхүү уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэрхүү цаг үеэс хойш 23 залуу начин хурдан удмын дааганы эзэн болж, 10 бөх нь амжилтаа ахиулж цол нэмжээ.
Өнгөрсөн жил Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э. Даш хамгийн залуу начнаар тодорч, тод манлай уяач Г.Ононгийн адуун сүргийн хурдан удмын дааганы эзэн болж байжээ.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
