АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт эхэллээ

2016 оны 07-р сарын 13 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 220 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ. Тэрээр Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлууд амжилттай зохион байгуулагдаж дуусч байгааг мэдэгдээд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

 Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж, баримт бичгийн төслөөр нэгдсэн байр суурьт хүрэхээр төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх