Улаанбаатар хотноо үргэлжилж буй Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйл явцын талаар АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил Шангри-Ла дахь Олон улсын мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээхийн өмнө Францын Нийс хотод өчигдөр орой болсон террорист халдлагатай холбогдуулан Францын ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, хуралд оролцож буй төр засгийн тэргүүн нар нэг минут дуугүй зогсч хүндэтгэл үзүүлснийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.
Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа АСЕМ-ын зохицуулагч орнууд болох Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэлсэн. Мөн АСЕМ-ын дагалдах хурлууд болох Ази-Европын Парламентчдын уулзалт, Ази-Европын залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ази-Европын Парламетчдын уулзалтын дүгнэлтийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцууллаа.
Дээд түвшний уулзалтыг нээж, зочдоос хамгийн эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн бөгөөд дараа нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян, Европын Гадаад харилцааны албаны төлөөлөгч Федерика Могерини нар үг хэлжээ. Төлөөлөгчид Францад болсон халдлагад эмгэнэл илэрхийлж, сүүлийн 20 жил Ази-Европын хооронд гүүр болсон АСЕМ гэх байгууллагын хийж гүйцэтгэсэн үүрэг, ролийг өндрөөр үнэлэн, ирээдүйн 10 жилээ тодорхойлох, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсоныг АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэлдээ онцоллоо.
Мөн уг хэвлэлийн бага хуралд АСЕАН, Зүүн өмнөд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хидэтоши Нишимура оролцож Монгол Улсын Засгийн газар, АСЕАН, Зүүн өмнөд Азийн Эдийн Засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран гаргасан “Ази-Европын уялдаа холбооны алсын хараа 2025: боломж ба сорилтууд” судалгааны номыг танилцууллаа.
Энэхүү товхимолд Ази-Европын уялдаа холбоог өргөжүүлэхэд АСЕМ-ын гүйцэтгэж байгаа үүрэг, цаашдын оролцоо, Ази-Европын харилцааг иргэд, байгууллагууд, бодит дэд бүтэц дээр суурилуулан өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн олон салбарт нэгдмэл байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ойрын 10 жилийн үйл ажиллагаанд тулгарах сорилт, түүнийг шийдвэрлэх боломж зэргийг тусгасан байна.
Дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд хоёр салбараар хуралдаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
