АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг олон чухал ажил хийгдсэнийг сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан байна. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулжээ. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургаж бэлтгэсэн байна.
АСЕМ-ын уулзалтад зориулж улсын төвсөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтад ашиглагдах автомашин, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулснаа мэдээллээ.
АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг одоогоор 8-10 сая ам.доллар хэмээн тоймлоод байгаа бөгөөд удахгүй нарийвчилсан тооцоо гаргах аж.
Түүнчлэн АСЕМ-ыг амжилттай зохиосноор улс орныхоо нэр хүндийг дэлхийн түвшинд өргөөд зогсохгүй энэ бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэж, дараа дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь болж буй нь мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй ач холбогдолтой болохыг сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ онцоллоо.
Гадаад хэргийн сайд мэдээллийнхээ төгсгөлд АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон, тэдгээр төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны операторууд, хандивлагчид, хувийн хэвшлийнхэнд болон бодит мэдээллийг шуурхай түгээж, улс орноо сурталчилсан хэвлэл мэдээллийнхэн гээд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
