-Аргын тооллын 7 сарын 18. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 14. онгоц-18 од, цагаагчин үхэр, рашааны барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:12-21:44.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс засуулахад эд олох, төгс жаргалантай сайн. Гэвч луу, хонь жилтнээ цээртэй.
-Эм хүмүний сүлд гараг.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Мал худалдах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, бэрийн үйл, сан тавих, худалдаа хийх, барилгын суурь тавих, насны хүчийг арвижуулах, усан засалд сайн.
-Суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, шарил шатаах, үр тарихад муу.
-Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч Д.Цогбаатар
