Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баяр наадмын өдрүүдээр наадамчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулахаар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллажээ. 2016 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд голын усанд боогдсон 11 дуудлагаар ажиллаж усанд боогдсон 57 иргэн, усанд суусан 14 авто машиныг завь болон аврах ажиллагааны техник хэрэгсэл ашиглан татаж гаргасан байна. Мөн гэр, хашаа борооны усанд автсан, барилгын зоорийн давхарт ус орсон гэсэн 22 дуудлагаар ажиллаж 52 айлын хашаанд тогтсон усыг соруулж, 7 айлд борооны ус зайлуулах суваг, шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэжээ. Голын усанд осолдож 8 хүн нас барсан. / 9-12 насны 2 хүүхэд 6 насанд хүрсэн хүн/, авто ослын 2 дуудлагаар ажиллаж 38 настай эмэгтэй М, 17 настай эрэгтэй Ц нарыг төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврах ажиллагаа зохион байгуулан гарган ГССҮТ-д хүргэж, 2 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Өндрөөс аврах ажиллагааны 2 дуудлагаар ажиллаж Баянзүрх дүүрэгт барилгын 10 давхраас унах гэж байсан 32 настай эмэгтэй Х-ийн амь насыг авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3 хороо Хандгайтын 40 гудамжинд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт гарсан байсан иргэн Б гийн аврах ажиллагаа зохион байгуулж амь насыг аварчээ. Гадаадын жуулчдад болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул осол тохиолдсон үед хаана ямар дугаарын утсанд хандаж тусламж авч болох талаар англи хэл дээр гаргасан 4000 гарын авлага материал тарааж өгч ажилласан байна. 7 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх аврах ажиллагааны 26 нийт 50 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж үүрэг гүйцэтгэж, 70 иргэнийг ахуйн болон техникийн холбогдолтой ослоос авран хамгаалсан байнагэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Наадмын өдрүүдээр голын усанд боогдсон гэх дуудлага их байжээ
2016 оны 07-р сарын 18 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
