Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 07-р сарын 19 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 сарын 19. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 15. суулга-19 од, хар бар, үхэх барилдлагатай өдөр.
-Хутганы ир өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-21:43.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Эр цэргийн сүлд гараг.
-Морь, нохой, бар, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, даллага авахуулах, цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, барилгын суурь тавих, бурхан шүтээн, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн.
-Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном заалгах, худаг малтах, замд гарах, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу.
-Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх