Хуралдаанаар Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан, Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагааны явц, тохиолдож байгаа гамшгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцлээ.
2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж, их хэмжээний хохирол учирлаа гэж Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Эрүүл мэндийн яамны удирдлагууд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ялангуяа сэтгэл зүйн тусламж үзүүлэх, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх талаар чиглэл зөвлөмж өгсөн байна.
Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Одоогоор 26 000 ам метр талбайг 7,7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн зөөврийн ундны усаар хангах асуудлыг шийдвэрлүүлсэн байна.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос болон ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулагдсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нарт үүрэг болголоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт гэнэтийн хүчтэй салхи, шуурга дэгдэх, аянга буух, усархаг бороо олон хоногоор үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид, ард иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
