-МОНЦАМЭ агентлагийн хамт олонд-
2016.07.19
“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулан сурталчлах уриатай Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан тус агентлагийн бүтээлч хамт олон, үе үеийн ажилтнуудад баяр хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Монголын сор болсон сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид гар нийлэн ажилладаг мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь улс орныхоо түүхийн он дарааллын бичгийг туурвин бүтээх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснээ баталгаажуулж, үнэн бодит, шуурхай мэдээллийн эх сурвалж болж байгааг 95 жилийн ойн энэ өдөр бахархан тэмдэглэж байна.
Монголын Цахилгаан Мэдээний Агентлаг буюу МОНТА /Монгольское телеграфное агентство/ нэрээр 1921 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн эхлэл болсон Алтанбулагийг харийн булаан эзлэгчдээс чөлөөлсөн тухай “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ дэлхийн сонорт хүргэж байсан тэрхүү түүхэн үйл явдал нь өдгөөгийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны эхлэл байлаа.
МОНЦАМЭ агентлаг нь дотоодын болон олон улсын амьдралд болж буй үйл явдлын мэдээллийг өдөр тутам төр, засгийн удирдлага, Монгол Улсын төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтэд шуурхай мэдээлж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын гадаад дотоод бодлого, улс орны дотоод үйл явдал, үзэгдэл юмсыг дэлхий дахинаа мэдээлэх, таниулах, сурталчлах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
Ардын хувьсгалтай зэрэгцэн үйл ажиллагаагаа эхэлсэн мэдээллийн МОНЦАМЭ агентлаг шинэ эрин үед төр түмэндээ болон дэлхий дахинд үнэн бодитой мэдээлэл хүргэж, соёл түгээх нэр төртэй ажил үүргээ цахим техникийн хурдаар түргэн шуурхай гүйцэтгэж, дотоод, гадаадын хэрэглэгчдийн найдвартай бат түнш байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.
Үнэн бодит мэдээлэлтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг Монгол Улсын Их Хурал ямагт дэмжиж ажиллах болно.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг гадаадад мэдээлэн сурталчлах ажлын чанарыг эрс дээшлүүлэх, гадаад сурталчилгааны бололцоотой бүх хэлбэрийг ашиглах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг тэмдэглэе.
Та бүхэнд ажлын амжилт хүсэн, дотоод, гадаад мэдээллийн ширгэшгүй ундарга байхын ерөөлийг дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Миеэгомбын ЭНХБОЛД
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
