Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, талбайн цэвэрлэгээний ажлыг баяр наадмын өмнөх болон тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдийн хугацаанд амжилттай сайн зохион байгууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн цэвэрлэгээний зураглал, төсвийн хуваарилалтын дагуу 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн Тохижилт үйлчилгээний байгууллагуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбай болон наадамчдад зориулсан авто машины зогсоолууд болон Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, нийт 172.2 мянган м2 талбайг цэвэрлэсэн байна. Мөн нийтийн үйлчилгээний байгууллагууд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа болон зэрлэг ургамлыг устгах ажлуудыг хийжээ. Хог цэвэрлэгээ, тохижилтын ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүргүүдийг нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажилласан байна. Наадмын өдрүүдээр 215 зам талбайн үйлчлэгч, 69 жолооч, инженер техникийн ажилчид 309.7 тн хогийг цэвэрлэжээ. Мөн зам цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашинаар 7-р сарын 9-12-ны хугацаанд өдөрт 2-3 удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн автозам болон цэнгэлдэхийн дотор талын гүйлтийн замын тоосыг соруулж угааснаар цэнгэлдэх орчмын агаарын чийгшилтийг нэмэгдүүлж нийслэлчүүдийн ая тухтай орчинд наадамлах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрууд хэвийн ажилласан бөгөөд бохир соруулах ажлыг тогтмол хийж гүйцэтгэсэн, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 200ш хогийн савыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байршуулсан, дотор талбайд 40ш тэргэнцэр байрлуулах ажлыг зохион байгуулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Үндэсний Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас “Ногоон эко систем” ТББ-тай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Цэмцгэр наадацгаая” үйл ажиллагааг зохион байгуулж, сайн дурын 100 оюутан энэхүү үйл ажиллагаанд нэгджээ.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
