МАН төрийн бүтцийг “ухаалаг” болгох эхний алхмаа хийлээ

2016 оны 07-р сарын 20 өдөр, 16 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яам, 16 сайдтай байхаар товлож буй. Засгийн газрын тохируулагч 10 агентлаг, хэрэгжүүлэгч 17 агентлаг ажиллахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлагийн тоонд огт өөрчлөлт ороогүй гэсэн үг. Чиг үүрэг давхардсан зарим газар, агентлагийг татаж буулгах, нэгтгэх арга хэмжээг авсан байна. Тодруулбал,

Нэр, бүтэц өөрчилж байгаа газар
Хуучин нэршил  Шинэ нэршил
Хөрөнгө оруулалтын газар Үндэсний хөгжлийн газар

 

Хүүхдийн төлөө газар Хүүхэд залуучуудын хөгжлийн газар
Нийгмийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
Татан буулгаж байгаа газрууд
Оюуны өмчийн газар

 

Хууль зүй, Дотоод хэргийн яамд чиг үүрэг шилжинэ
Худалдан авах ажиллагааны газар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт чиг үүргийг шилжинэ
Тахарын алба  
Нэгтгэж байгаа газрууд
Ашигт малтмал, Газрын тосны газар  
   

Түүнчлэн Гааль, татварын ерөнхий газрыг хуваах замаар өөрчлөн зохион байгуулж, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг сэргээн ажиллуулахаар болсон байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг  Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж байгаа аж. Харин Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулж, цаашид Үндэсний статистикийн хороог УИХ-ын дэргэд ажиллуулахаар болжээ. Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. МАН-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналыг боловсруулахдаа төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хуваарилах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх асуудалд онцгой анхаарсан хэмээн танилцуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд залуучуудын бодлого илт хаягдаж ирснийг МАН-ынхан гярхай ажиглаж,  Хүүхдийн төлөө газрыг хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгожээ. Товчхондоо бол МАН төрийн бүтцийг Ерөнхийлөгчийн хэлдгээр “ухаалаг” болгох эхний алхмаа хийлээ.

Ц.Анир

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх