Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгууллаа

2016 оны 07-р сарын 21 өдөр, 16 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгуулахаар тогтлоо. АН-ын Үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6.6.6, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Онцгой комисс байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон байна. Мөн гишүүдээр нь А.Гантулга, Н.Батбаяр, Б.Ургамалцэцэг, Л.Одсэр, С.Төмөрхүү, О.Амгаланбаатар нарыг сонгож, нарийн бичгээр Б.Батхуяг ажиллахаар болжээ.

Энэхүү Онцгой комисс нь хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээллэх, хууль хяналтын байгууллагад хандах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх