Сүхбаатар аймгийн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Харин аймгийн ИТХ нь хэл амаа ололцохгүй бужигнаантай байна. Тус аймагт ИТХ нь 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН-ын 16, МАН-ын 16 төлөөлөгчтэйгээр тэнцэж, нэг тойрогт маргаантай асуудал нь шүүхээр шийдэгдэж, 9 сард нөхөн сонгууль явуулахаар болоод байгаа. Тэгвэл ИТХ дахь МАН-ын бүлэг нь тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Ерөнхий сайдад илгээснийг батламжилж Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаалыг өнөөдөр өглөө ирүүлжээ. Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг 11 цагт аймгийн МАН-ын дэд дарга Засаг дарга Ж.Батсуурьтай уулзая хэмээн өрөөнд нь цуглаад дээрх тушаалыг уншиж, “Тамга өгөөдөх, өрөөгөө яг одоо сулла” гэхчлэн бужигнаан үүсгэв. Ж.Батсуурь хууль бусаар очсон албан бичиг ч гэлээ нэгэнт Ерөнхий сайд тушаал гаргасан бол хүндэтгэлтэй хандаж, хүлээж авч байна. Өнөөдөр баярын өдөр Тамгын газрын дарга, ажилтнууд наадмын комиссын ажилд, зарим нь амралтын байдалтай тараад явсан хойгуур тушаалыг гэнэт хүлээж авч байна. Иймд тушаалыг өнөөдөр хүлээж авснаа мэдэгдэе, Тамгыг даваа гаригт аймгийн нутгийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хамт олноо цуглуулж тэднийхээ өмнө хүндэтгэлтэй гардуулж өгье. Харин одоо та бүхнээс хэдэн асуулт асуумаар байна гээд нэгдүгээрт, бид хууль дор хуулиа дээдэлж мөрдөж ажиллах ёстой, аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болсон, иймд Ерөнхий сайд руу явсан албан бичиг ямар баланкан дээр, ямар тамга тэмдэгтэй явсныг асууя. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын тушаалыг нэг намын дэд дарга уншиж танилцуулдаггүй санагдана. Тиймээс гайхаж байгаагаа асууя. Гуравдугаарт, Засаг даргын ажлыг авах гэж яаран сандчиж байгаа З.Энхтөр та Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.5.2-т заасанчлан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурван жил ажилласан байх гэсэн шалгуурыг хангасан уу гэдгийг асууя” гэв. Аймгийн ИТХ дахь МАН-ын гишүүд асуултанд хариулсангүй уурлаж гарч явцгаасан ч удалгүй буцан ирж Засаг даргын өрөөнд орж гарч тамга тэмдэг одоо өг гэлцэн хэрүүл шуугиан тарьж байна.
Л.Бэх
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
