СИДНЕЙ./TASS/. “Мортон” гэдэг агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох аялал хийж буй Оросын нэрт аялагч Федор Конюхов баасан гарагт Австралийн эрэгт хүрчээ. Тэрбээр 11 хоногийн өмнө эндээс аяллынхаа гарааг эхэлсэн юм.
23-ны өдрийн 11 цаг 45 минутанд /Москвагийн цагаар 06:45/ Конюховын хөлөглөсөн агаарын бөмбөлөг Австралийн баруун эргийн хамгийн том хот болох Перт хотын дээгүүр 6000 м-ийн өндөрт нисч өнгөрсөн байна. Ингэснээр тэрбээр 11 хоногийн хугацаанд 34 мянга 650 км замыг туулсан бөгөөд одоо дэлхийг тойрох аяллаа дуусгахын тулд Нортхэм хотоор дайран өнгөрдөг хойд уртрагийн 116 градус, 39 минут, 58 секундын меридианыг огтлон гарах ёстой. Энэ газраас Конюхов 12-ны өдөр дэлхийг тойрох аяллаа эхэлжээ.
Нортхэм дахь агаарын бөмбөлгийн нислэгийг удирдах төвд ажиллаж буй Конюховын хүү Оскар Конюхов ярихдаа “Нортхэмийн меридианыг ойрын хэдэн цагийн хугацаанд дайран өнгөрнө. Дараа нь буух газраа сонгох хэрэгтэй болно. Хүнгүй зэлүүд, цахилгаан дамжуулах шугамаас холхон газарт агаарын бөмбөлгийг буулгах гэж байна” гэлээ.
Ингэснээр Ф.Конюхов агаарын бөмбөлгөөр хамгийн богино хугацаанд дэлхийг тойрсонүнээр тодорч байна. Тодруулбал, тэрбээр 34 мянга 700 км зайг 11 хоног 5 цаг 31 минутанд туулжээ. Гэхдээ буусных нь дараа мэргэжилтнүүд цаг хугацааг нарийвчлан тодорхойлох юм.
Конюховоос өмнө 1999 онд Швейцарийн иргэн Бертран Пикар, Английн иргэн Брайан Жонс нар хамтран 40 мянган км зайг агаарын бөмбөлгөөр 19 хоног, 21 цаг 55 минутанд туулж байсан бол АНУ-ын иргэн Стив Фоссет 2002 онд Конюховын туулсан замыг 13 хоног, 8 цаг, 33 минутанд туулж рекорд амжилт тогтоож байжээ. Дашрамд дурдахад, Ф.Конюхов энэ удаад дэлхийн рекорд тогтоож байгаагаас гадна анх аяллын гараагаа эхэлсэн тэр газартаа ирж бууж байгаа нь гайхамшигтай ховор тохиолдол гэнэ.
эх сурвалж: монцамэ.мн
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
