Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэхээр төслийг эхлүүлсэн юм. Төслийн эхний үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан. Мөн дэд төвүүдийн бохирын шугамыг татаж эхэлсэн бөгөөд энэ ажил дуусах шатандаа явж байгаа юм байна. Цаашид дэд төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес икубатор төв, дулааны станц, усан сан, авто зам зэргийг барина гэж буй.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг үзэглэх үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг гэр хорооллыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Өнөөдөр бид энэхүү төслийн II шатны ажлыг эхлүүлэхэд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлсон санамж бичигт гарын үсэг зурж байна. Төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлуудаас инженерийн шугам сүлжээ явах байршлуудын газар чөлөөлөх ажил нилээн удаашралтай байсан. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.
Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман “Гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх тал дээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Би энэхүү төслийг ажилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
